Wednesday, October 28, 2009

Гэрэлтэй гудамжинд алхах авч
түнэр харанхуй нөмөрсөн мэт
үй түмэн хүн шуугилдах авч
энэ ертөнцөд ганцаараа мэт



2009

Намайг орхисон хайр

Тиймээ. Өнөөдөр 49 дэх хоног нь. Тэр минь намайг орхиод явснаас хойш 49 хонолоо. Бүхэл бүтэн 1 сар 18 хоног түүнгүйгээр байх энэ өдөр хоног олон жил эзэнгүй арал дээр ганцаар уй гашуу, уйтгар гуниг дунд амьдарсан мэт санагдана. Цаашдаа энэ арал дээр үлдэх үү, аль эсвэл холын холд орших олон хүн бужигнасан том арал дээр бяцхан завиараа сэлээд очих уу. Энэ хорвоо дээр түүнийгээ олон жил хайрласны хариуд, хэвлийдээ үртэй, сэтгэлдээ үертэй үлдсэн би гэгч яаж чамгүйгээр амьдрах юм бэ? Хэвлийд минь өсөж торниж буй нялх амьтан төрсөн эцгийгээ харж чадсангүй. Үйлт хорвоод төрөөд харах ч үгүй. Амьдралын эрээн бараан гэгч мөнхийн асуудал юм. Хайрт чи минь хамтдаа их далай тэнгисээр аялна гэж амалчихаад юунд намайг их давалгаан дунд хэвлий дахь бяцхан үртэй минь орхин одов?Өвлийн хүйтэн салхи зөөлөн үлээн, наран мандаж их хотын амьдрал эхэлнэ. Гадаа сүү зардаг хүн орилдгоо орилж, сургууль соёл, ажил төрөлдөө явдаг нь явж жирийн нэгэн өдөр угтав. Над шиг ганцаардлын манан дунд байж ядан байгаа хүн байгаа болов уу. Үгүй ядаж хэвлий дахь үр минь юутай өрөвдөлтэй вэ? Учираа мэдэхгүй бойжих тэрнийгээ өрөвдөхийн дээдээр өрөвдөж дэмий л нулимсаа сул тавин асгаруулна. Охин минь битгий уйл, сүү нь зовчихно гэх эхийнхээ дуунаар сэхээ аван сая нэг амьсгаа авлаа. Тэр минь нүдрүү минь ширтэн хайртай шүү гэж шивнэх дулаахан үгсийг хэзээ ч дахин сонсохгүй, түүнийхээ дүрлэгэр бор нүдрүү дахиж хэзээ ч ширтэхгүй. Ингэж бодох тусам цээжин дээр нь нэг зүйл хөндүүрлэж өөрийн эрхгүй урт санаа алдан сувдан хэлхээ лугаа нулимс нь асгарна.Чи минь надаас холдоод аль хэдийнэ 7 сар өнгөрчихжээ. Бяцхан үр минь энэ орчлонд мэндлэх гэж тэсэн ядан хүлээх мэт гэдсэнд минь аль хэдийнэ тонгочин эхэлжээ. Чи бидний хүүхдийг бодох тусам үр минь өвдөх юм. Өсөж торнихоороо бусад үеийн жаалууд шиг ааваа гэж дуудах хүнгүй хөөрхий тэр минь яана даа. Бусад хүүхдүүдэд аавгүй гээд дооглуулж, багаасаа уйтгар гунигаар дүүрэн явах вий эвий минь. Гэвч хайрт минь би хүүхдээ бусдаас дутахааргүй хангалуун сайхан халамж хайраар дутаалгүй өсгөхийн төлөө бүхнээ зориулна гэдгээ амлаж байна. Хойд эцгийн бараа харуулаад яахав, ямар хүн таарахыг хэн ч мэдэхгүй. Үүнийг сонсоод чиний минь сэтгэл амарч байгаа байхаа. Бидний бяцхан үрийг өрөөлийг хайрлаж хүндэлж бас бусдад ч хайрлуулж хүндлүүлж явахаар тийм хүн болгоно гэдгээ чамдаа амлаж байна.Намрын нэгэн бороотой өдөр. Өвдөж эхлээд хэдийнэ хоёр хоножээ. Эмнэлэгийн цагаан хувцастангууд хонгилоор гүйлдэн ажилаа хийсээр л. Бидний хүүхэд төрөх цаг нэгэнтээ иржээ хайрт минь. Хүчтэй дуншин өвдөж, байж суухын аргагүй сувилагчаа хэмээн тэсэлгүй хашгирав. Нэг л мэдэхэд төрөх өрөөнд ухаан орлоо. Хүчтэй өвдөлтөөсөө болж ухаан алдаж эмч сувилагч ар гэрийнхаа жаахан сандаргасан байлаа. Хүчтэй өвдөлт дахиад л зогсолтгүй биеийг минь зовоож бяцхан үр минь энэхэн бороотой өдөр ижийдээ үнсүүлэх гэж яаран зүтгэнэ. Бидний хайр дурлал, миний гуниг зовлон, тэсвэр тэвчээр, найз нөхөд, ар гэрийнхний тайтгаруулалт, эмч нарын тусламжийн ачаар сая л нэг бидний үрийн час хийх уйлах чимээ орчлон ертөнцийг сэрээн хамаг гуниг цөхрөлийг минь үүрд үргээн одох мэт санагдав.




2009

Ногоон тэрлэг

Зуны аагим халуун өдөр гялаан толгойт лам залуу усанд явна. Тэрхүү залуухан ламтан эцэг эхээсэ өнчирсөн хөөрхийлөлтэй нэгэн байлаа. Нас бага байхад нь хийдийн хөгшин лам түүнийг дэргэдээ авч өсгөж номын эрдэмд суралцуулсан билээ. Намуун дөлгөөн бодлогширсон харцтай тэрээр эрдэм номд шамдан суралцаж цаашдаа энэ хийддээ шавилхаар шийдсэн байжээ. Залуухан ламтанг Аюур гэх агаад дөнгөж 20шүргэж яваа нэгэн. Цэцэг навчис дэлгэрсэн үзэсгэлэнт нуга дунд орших булагийг зорин алхах тэрээр бушуу усаа авчихаад хошуу ноёны бага хатанг харахыг хүснэ. Түүний шавилан суух хийдийн ойрлцоо шинээр газар сэлгэж суусан Ван ноёных нутаглна. Тэрхүү ноёнтон 50шүргэсэн хөгшин хүн атлаа өөрийн үр хүүхдээс дутхааргүй залуухан охинийг богтолж авчран бага хатнаа болгосон билээ. Тэрхүү хатантанг Хуаржин гэх агаад 17настайдаа ноёны хатан болж иржээ. Энэ хавьдаа үзэгдэж харагдаад байдаггүй гоо нэгэн ба уран цэцэн үгтэй гэж жигтэйхэн нэгэн байжээ. Залуухан Хуаржин Вангийн бага хатан болж ирээд хэсэгтээ улс амьтантай үг дугралгүй сувдан хэлхээ лугаа нулимс унагадаг байсан боловч цаг хугацааны эрхэнд хувь тавилантайгаа нэгэнт эвлэрчээ. Бас ч үгүй хошуу ноёнд тоогдсондоо бахархана. Бүстэй үр болох Базарыга төрүүлснээс хойш төрүүлж өсгөсөн ижий аав, ижилдэн дассан нөхөд, нутгаа бүр мөсөн мартах ёстойгоо нэгэнт ухаарчээ.
Хийдийн залуу ламтангаар дутахгүй тэр хавийн харчуул цөм Хуаржинд нүд унагаж хувь заяаанда гомдно. Тэр дунд Аюур Хуаржинд хэдийнээ сэтгэл алдарсан байлаа. Бяцхан хийдэд мөргөл хийх гэж ирэх Хуаржинг харах бүрдээ бяцхан зүрх нь оволзон байж ядна. Өдөр хоног өнгөрсөөр...
Хошуу ноён удаан хугацаагаар аянд явхаар болжээ. Энэ яанд явсан хугацаа нь 2хүний амьдралыг шийдсэн хугацаа байлаа. Ван ноён яваад хэдийнээ 3хоножээ. Хуаржин өөрийн өргөөнд хүүгийн хамтаар суух агаад эргэн тойронд зарц барлаг болон нилээдгүй зайтай их хатных оршино. Хөгшин хатан Хуаржинтай төдийлөн үг дугрдгүй бөгөөд Хуаржинтай сэтгэлийн үг хуваалцах хүн үгүй ажээ. Их хатан Хуаржинг үзэн ядахийн дээдээр үзэн ядаж нэг бус удаа хорлох гэж оролдож байжээ. Гэвч оролдлого болгон нь бүтэлгүйтэж тэрээр энэ байдалтайгаа эвлэрсэн хөөрхийлөлтэй нэгэн. Уйтгар гунигт автах болсон Хуаржин хатан нар мандах үест хойд Хайрхан өөд гаран сууж хайрт ижийгээ санагалзан гунигт дуу аялна. Гуниг нөмөрсөн сэтгэлийг нь жаахан ч атугай дэвтээх ганц үр Базарыга байгаад нь дотроо сэм бурханд талархана. Хуаржин шүтлэг ихтэй нэгэн учраас ойролцоох хийдрүү ганц хоёр зарц барлагын хамтаар бараалхах нь олонтаа. Хийдээр дайрах болгонд нь тосон авах тэр дүрлэгэр бор нүд. Амар амгалан, айдас түгшүүр, хүчтэй дурлал Хуаржингийн сэтгэлд оршино. Ингэж болохгүйг мэддэг ч гэлээ сэтгэлээ барьж эс дийлнэ. Жигүүртэй лугаа тэмүүлэх сэтгэлийг яалтай.
Нэгэн аадартай өдөр. Аюур багшынха сударыг мартсанаа санаж хийдрүү санд мэнд гүйн ирэв. Тэр үед Хуаржин түүнийг ирэхийг мэдсэн юм шиг хүлээн зогсох аж. Хийдэд 2залуугаас өөр хүн үгүй. Бороонд хорогдон зогсох Хуаржин юутай үзэсгэлэнтэй харагдна вэ. Мойл хар нүд, улаахан цэцэгийн дэлбээ мэт хөөрхөн уруул, жижигхэн өндөр хамар. Бүх зүйл нь тэгш сайхан. Бороонд хорогдох дүр үзүүлэх Аюур удаан дуугуй зогссоны эцэст сая ам нээлээ. Бороо намдах арай болоогүй байх шиг байна, ахайтан та дулаан өрөөнд түр саатан морил. Хэмээн дор гэгч нь бөхийх Аюурыг харсан Хуаржин инээд алдан араас нь даган дулаан өрөө гэж нэрлэгдэх өмгөр жижигхэн өрөөнд орж ирэв. Бие биенлүүгээ удаан хугацааны туршид хулгайн харц бэлчээсний эцэст Хуаржин тэссэнгүй Аюурыг тэврээд авлаа.
Хуаржин дэндүү аз жаргалтай байлаа. Уйтгартай зовлонт амьдрал нь одо л утга учиртай болж байгаа санагдна. Өдөр хоног өнгөрсөөр, Аюуртайгаа уулзалдсаар. Ван ноён ч ирэх дөхөөд байлаа. Хуаржин Аюур түүний ирэх өдрийг хоног тоолон хүлээсээр. Тэдний аз жаргалт амьдрал нь удахгүй төгсчих юм шиг уйтгар гунигаар дүүрэн байх болов. Төөрсөн заяа төөрөг, зовлонт хайрын түүх. Бүсгүй хүн, цагаан зээр2 нутаггүй гэгч үнэн үг юмдаа. Тэдний хамт байх мөч удаан үргэлжилсэнгүй. Хамт байх үест нь Их хатны зарц нууцаар сэм дагаж яваад харчихжээ. Унийн завсраар харахад Аюур Хуаржин бие биенийгээ хайрлан энхрийлж цэнгэл үйлдэх тэр үес. Санаа алдалт, гинших дуу, хацар даган урсах нулимс ба энхрий зөөлөн үнсэлт. Тиймээ, энэ бол хайр.
Төд удалгүй Ван ноён урт хугацааны аянгааса нэгэнт иржээ. Ноёныг өргөөндөө тухлан цай оочлох үест Их хатан 2залуугийн учир явдлыг ноёнд нэгд нэгэнгүй тоочиж амжжээ. Ноёны мэлмийд уур гутралын оч манасхийнэ, гэвч дуугуй цайгаа оочлон сууна. Аюур бол зүгээр л нэг ядуухан лам, Хуаржин угсаа гарал сайтай бас Вангийн бага хатан. Гэвч одо тэд юу ч биш, зүгээр л хумхын тоос болон хувирсан.
Тэнгэрт ганцаардах саран авхай мэлмэрүүлнэ. Тэр сарлуу ногоон тэрлэгтэй бүсгүй хүний сүг гунигтай ширтэн сууна.


2009

Tuesday, October 20, 2009

Маргааш

Энэ амьдралаас залхаж байна. Хувьсал, шинэчлэлийг хүсэж байна. Бүхнийг ээх наран, сэтгэлээс бусдыг сэрүүцүүлэх салхи, шуугилдсаар дуусах өдөр. Амьдралыг ойлгуулах гэж ядах тэнэг үгс, нөхдийн бага зүүсэн нөхдүүд, халцарч ховхорсон хайр сэтгэл, хуурамч сүүдэрнүүд. Хүмүүн цаг хугацаанд захирагдна гэх, Бурхан бүгдийг мэднэ гэх, Есүс бүхнийг аврана гэх, хувцасгүй бие чөтгөр гэх.
Хэзээ шөнө болох бол. Шөнө гэж амар амгалан байдлыг би хүснэм. Хар нөмрөг тохсон цагаан бүсгүй сэнтийдээ бушуу залраасай. Харанхуй шөнөөр би жаргалтай. Түнэр харанхуй дунд би сүүдэртэйгээ. Өдөржин зүүсэн багаа тайлж, сая нэг өөрийнхөөрө байх орчин бий болно. Би ганцаардахгүй байна. Чи ч надад хэрэггүй. Ганц амар амгаланг би хүсэж байна. Баяр жаргал, уй гашуу, гуниг цөхрөл юм бүхэн энэ үед л биежнэ. Тэднийг үүсгэн бий болгох нь Бурхан ч биш, Чөтгөр ч биш, аливаа лам хувилгаан ч биш гагцгүй хүмүүн төрлөхтөн өөрсдөө. Саран авхай бүдэг гэрлээрээ намайг баясгана. Од мичид үзэгдэхгүй. Хаа нэгтээ машин тэрэгний сүн хийх чимээ сонсогдно. Хамгаас амар амгалан. Энэ миний шөнө.
Нар мандна. Цонхоор харахад тэртээх уулс үзэгднэ. Эргэн тойронд утаа униаар, цэнхэртэн үзэгдэх гунигт уулс, хөх ч биш цэнхэр ч биш, саарал тэнгэр. Дахиад л нэг өдөр эхлэлээ.


2009

Ганцаардал

Бороо шивэрч байна. Хүйтэн салхи үлээж гуниг цөхрөл хурсан сэтгэлийг минь улам эмзэглүүлнэ. Ганцаараа.
Эргэн тойронд аниргүй. Түнэр харанхуй ноёрхоно. Хажууханд 9давхар байшин дүнсийнэ. Тэр нэгэн 7давхарын цонх гэрэлтэй. Зүрх сэтгэл минь гунигаар дүүрэн. Түүний сүүдэрийг ч болсон олж харахсан...
Бороо улам ширүүсч хүйтэн салхитай хавсран нүцгэн биеийг минь зүсэн ороолгоно. Гэнэтхэн цөхөрсөн сэтгэлийн минь сүүлчийн зул бөхлөө. Гэрэлээ унтраачихлаа. Итгэл найдвар минь бороонд норов. Гал халуун хайр сэтгэл минь хэнд ч хэрэггүй хог мэт хөсөр хаягдав. Нүд минь дундрашгүй нулимсаар дүүрлээ. Тэсгэл алдаж халуун нулимс хүйтэн хацарыг минь даган урслаа. Бороо орсоор. Би ганцаараа


2009

Хүлээлт

Алсаас ирэх чамайгаа хүлээхэд
Зүрхнээс минь гунигийн аялгуу эгшиглэнэ
Шөнийн саран тэнгэрт ганцаардахад
Миний сэтгэлийг гуниг нөмрөнө
Наран саран ээлжлэн гарсаар
Улирал солигдон хүйтэн болсоор
Сайхан мөчүүд ард хоцорсоор
Даарсан сэтгэл минь далай болсоор
Хайрт чамайгаа санан санасаар
Үйлт өдрүүдийг чамгүйгээр үдсээр
Хамт авхуулсан дурсамжит зургаа
Өдөр шөнөгүй ширтэн ширтсээр...
Булбарай зөөлөн хацрыг чинь би үнсэхсэн
Зөөлөн дулаан гарыг чинь би атгахсан
Дасал болсон чинийхээ үнэрээр би амьсгалахсан
Мөч бүхэн чамтайгаа хамт байхсан......




2009

Чих дүлий, харалган

Амар амгалан, гэвч зүхэнд минь бяцхан өргөс ургахийг мэдрэнэ. Хайр энхрийлэл, гуниг дагуулахийг нь зөнгөөрөө мэдсээр. Чих дүлий, харалган
Зөөлөн гарыг нь атгах, санаа алдалт. Зөөлөн бор нүдийг нь ширтэх, аанай л гунигтай гэхдээ амгалан тайван. Чих дүлий, харалган.
Нуцхан хүндлэн бишрэнэ, дассаар. Зүрхлэн сэтгэлдээ ургууллаа, иш нь өргөстэй. Чих дүлий, харалган.
Эрхлэн жаргах, хязгаартайг нь бодхийг ч хүсэхгүй байна. Чих дүлий, харалган.



2009
10сар