Tuesday, December 15, 2009

Хуучин номын элэгдсэн хуудаснаас2

Намар..
намчис унах мөч, модод нүцгэрлээ
намар...
Тэр намайг орхин одлоо
би ганцаараа
намар...
бүүдгэр тэнгэр, зөөлөн салхи
би алхсаар
намар...
жихүүн салхи, нүцгэн сэтгэл
би хүлээсээр
өвөл...
зөөлөн хаялах цас, хүйтэн амьдрал
би хүлээсээр л
өвөл...
цасан шуурга, тасхийх жавар
би тэвчсээр
хавар...
цас хайлж, сэтгэл минь хөнгрөв
би хүлээсээр
зун ..
зөөлөн бороо шиврэнэ, ганцаардсаар
би хүлээгээд л байна



Г.Анударь
2009

Monday, December 7, 2009

Зогсонги

Бороо шивэрсэн зуны намуухан шөнө.. Ээрэм талд байрлах жижигхэн модон эзгүй байшин. Боро шивэрсээр.. Байшингийн эргэн тойронд чийг ханхлана. Байшин дотроос эзэнгүй хийл хөгжмийн аяа сонсдоно. Намуухан сайхан ая. Шиврэх бороог улам гунигтай санагдуулна. Үгүй болсон эзнээ дурсан өөрөө тоглох хийл хөгжимийн эгшиг сайхан бас гунигтай сонсогдоно. Бороо шивэрсээр, хийл хөгжим тоглсоор, цаг хугацаа зогсонги.


Г.Анударь
2009