Monday, April 19, 2010

Сэтгэлийн минь эгшиг Б

Шанзны эгшиг шиг гайхамшигт мэдрэмжийг
Сарны гэрэлд мэдрүүлэх лугаа
Салхинд сэвэлзсэн гэзэгний үнэрийг
Сэтгэл зүрхэндээ шингээх лугаа

Онгод сүнсийг минь хөлөглөн захираач
Онгон сэтгэлийг минь эзэмдэн хайрлаач
Орь ганц биеийг минь тэвэртээ аваач
Оддын сонорт хайрыг минь хүргээч

Wednesday, April 7, 2010

***

Хүйтэн Өрөө. 4 хана.

Орох гарах хаалга үгүй.
4 ханны дунд би ганцаараа байна. Шалаар нэг хүйтэн ус.
Би чичирч байна. Доороос хүйт, дээрээс давчуу, эргэн тойронд хэлбэрүүд.
Гэвч яг үнэндээ хэлбэр бус зүгээр л хуучирсан, хоосон, хүйтэн цагаан хана байхыг ухаарав.
Нүд, намайг үргэлж ажигладаг. Харагдахгүй хэрнээ л ажигладаг.
Нэг бол хүйт даасан зэвүүн харц аль эсвэл галзуурам, шатам халуу дүйгэх тэрний харц.
Гэвч би энд байна. Би энд байна шүү дээ.

Галзуурал, солиорол, ганцаардал, мөхсөн итгэл найдвар, зүүд зэрэглээ шиг хүсэл мөрөөдөл минь хэзээ ч биелж үзэгдэж гарт баригдахгүй.
Гагцхүү энэ их шалаар тарсан усанд би өөрийнхөө өрөвдөлтэй, аймшигтай, солиотой дүрийг ямархуу харагдаж байгааг төсөөлж чадна.
Сүүтэгнэсэн хэлбэрүүд дахиад л үзэгдсээр. Айдас, энэ яг юу вэ?

Үхэхийг хүсэвч үхэж чадахгүй нь. Хүйтэн өрөөн ганц бие ээ цор ганцааранг нь үлдээхийг хүсэхгүй байна.
Би бие ээ орхимооргүй байна, бас орхимоор байна. Амьдралын минь эхлэл, төгсгөл яг хаана байдаг юм? Би юуны учир хоригдоно вэ? Би хэн юм? Бас тэр нүд . . .