Wednesday, June 16, 2010

Зүүд

Алхаж байна
Амьд гэдгээ мэдэрч байна
Гэвч сэтгэл минь мөхсөн, итгэл найдвар өчүүхэн үлдсэн
Хуучин амьдарч байсан байшин минь үзэгдлээ. Сэтгэлийн минь ёроолд бяцхан гэгээ орсон ч мөн удалгуй бөхөв. Мартагдав.
Мах цусны минь тасархай, орчлон дээрх цор ганц үр минь элгийг минь дэрлэн үнэгчлэн нойрсоно. Хүний үгийг барсан өхөөрдөм амьтан ч болдоо. Гэвч эх нь голсон.
Дэргэдүүр өнгөрөх айлийн бяцхан жаалууд хүүг минь харан өхөөрдөцгөөнө. Эмээ өвөө минь үзэгдэв. Тэд уйлж байна. Дор дороо уйлцгаах тэднийг харан зогсох би гэдэг хүний мэдрэмж хэдийнэ мартагдсан.
Мэдэрч чадахгүй, харин хэдхэн хормын өмнө болж өнгөрсөн үйл явдлыг санах төдий.
Урт хар пальто өмсөж, улаахан алчуураар үсээ ороосон үзэсгэлэнт чи минь ухаарах сөхөөгүй зогсож байхад минь хэдхэн үгийг далайн хүчтэй давалгаа адил амнаасаа урсган эргэж харалгүй явсан.

"Би чамд хайргүй болсон. Намайг уучларай"
Би хүүгээ тэврээд үлдсэн.
Намуухан хэрнээ цаана хүйтэн салхи аргадах мэт хацрийг минь зөөлөн илээд өнгөрсөн.

Friday, June 11, 2010

***

Сэтгэл дотроо чимээгүйхэн хашгирч
Шанлал бүхнээ үргээхийг бодно
Зүрхний үзүүрт нулимсаа урсгаж
Өөрөөсөө нуун бодлоор дарна