Sunday, April 22, 2012

Ерөөс салхинд шингэж хорвоо ертөнцөөр тэнэн хийсэх юмсан...
Амьдрал дэндүү богинохон бас удаан юм
Төвөгтэй хирнээ энгийн юм
Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрснийг нүдээ аниад нээхдээ л мэдрэх шиг
Цаг хугацааг зогсоогоод хүрээлэн байгаа хүмүүсийн дунд шингээд үүрд амьдармаар
Цагын зүү урагшлах тусам юм бүхэн элэгдэн хуучирч алга болох мэт...
Сэтгэлийн нандин бүхнээ гээхээс айж байна.
Ерөөс хүнд хайрлуулж хүнийг хайрлах тусам зовлон нэмэгдэх мэт
Амиа хичээсэн хүний бодол ийм л байх ажээ