Saturday, February 23, 2013

Ahij oldohgui.

time can't erase a feeling this strong



Sunday, February 17, 2013

Би чамд хайртай болмоор байна

Чиний тухай бодохоор сэтгэл минь хайлчих шиг...
Би чамд хайргүй гэвч чи хайр татам
Бодлоор дүүрэн намрын өнгө аяс шингэсэн зураг шиг чи гайхалтай
Нүдрүү чинь ширтэх үед огт үзэж хараагүй нууцлаг ертөнц рүү өөрийн мэдэлгүй би уусах шиг
Хүйтэн уруулыг чинь озон үнсэлцэхэд хамаг бие минь халуу шатна
 
 
Би чамд хайртай болмоор байна.

Sunday, February 10, 2013

Галт тэрэгний чимээ

Тэдгээр өдрүүд ард хоцорчээ. Уг нь энэ бүхэн сайхан хайр байх ёстой байсан юм. Гэвч өөдөлсөнгүй. Цаг хугацаа дэндүү ахархан байсан авч дэндүү жаргалтай байсан би. Амьдралын минь хамгаас жаргалтай өдрүүд. Хэнэггүй эхэлсэн тэдгээр жаргалтай өдрүүд өргөстэй сарнай лугаа. Харин одо тэр сарнайг услахгүй байсаар чи хатаачихжээ. Одо түүнийг дэвсэж хаях үгүйг нь бидний сэтгэл мэднэ. Тэдгээр өдрүүд гэхдээ дэндүү сайхан байсан. Амьдрал минь ганцаардлаар дүүрэн байлаа. Харин чи миний амьдралыг өөрчилж байлаа. Гундсан бяцхан цэцэг нь би болой. Услаж тэтгэх рашаан нь чи болой. Би сэргэсэн байсан. Би үзэсгэлэнтэй сайхан цэцэг болсноо мэдэрч байсан. Сайхан аялгуунд найган баясан би жаргалтай байсан. Өдөр бүр чамтайгаа уулзна. Хонгор чамдаа эрхлэн хайрлуулна. Өдөр ирэх тусам чамдаа дассаар. Нар гарч, сайхан вальс хөгжим эгшиглэнэ. Үгээр хэлэхийн аргагүй сайхан аяа, юугаар ч солишгүй энхрийлэл, хязгааргүй их аз жаргал. Тиймээ, энэ бол хайр. Энэ хэдхээн сар ч хүрээгүй хугацаа. Дэндүү хурдан бас дэндүү богинохон. Нэг л өдөр чи минь явхаар болсон. Намайгаа энд орхин алс холыг зорин одох аймшигт өдрийг би хоног тоолон хүлээсэн. Чамайг харамласан сэтгэл, гуниг, нулимсаар дүүрэн үдсэн. Дуусашгүй санаа алдалт, харамч нулимс минь. Хамт байх сүүлчийн өдөр ирлээ. Чамтайгаа ийн хамт байх сүүлийн мөч. Энэ бүхэн дахин хэзээ ч ирэхгүй байж магад. Модноос тасран унах бяцхан үзэсгэлэнтэй цэцэг. Тэр цэцэг дахин тэрхүү модондээр буцаж очихгүй. Тэр модноос хэзээ дахин тэрхүү ховор цэцэг ургахийг хэн ч мэдэхгүй. Хангалтгүй байна, миний сэтгэл ханахгүй байна. Чи минь ингээд яваад өгөх юм гэжүү. Битгийлдээ хайр минь , битгий намайг ганцааранг минь орхин яваачдээ. Ганцаардлаас гарган авчихаад ганцааранг минь бүү орхиоч хайр минь. Хангалтгүй байна, би чамайг санах болно. Үгийг минь чи сонссонгүй...
Галт тэрэгний буудал. Үй түмэн хөл хөдөлгөөн, чамтай адил хэн нэгнийг орхин хаа нэг тийшээ явах гэж байгаа хүмүүс. Тэр олон дунд би ганцаар. Үй түмэн танихгүй царай. Чиний минь дүр тэдний дунд харагдахгүй байсан. Би хайсаар, харуулдсаар. Чинийхээ зорчих галт тэрэгийг зорьлоо. Шатны дээр зогсон нүдээрээ эрнэ. Чи минь харагдахгүй байна, чи минь хаана байна, хаана байна хайр минь. Яагаад харагдахгүй байна? Магадгүй явахаа больсон юм боловуу гэсэн горьдлого төрлөө. Яг тэр мөчид утас минь дугарлаа. Чи минь галт тэрэгний буудалдээр байна. Удахгүй галт тэрэгндээ суух гэж байна гэлээ. Утсаа таслах тэр мөчид би чамайгаа хайн хаа сайгүй явлаа. Чи минь байсангүй. Нэг л мэдэхэд галт тэрэг хөдлөх харагдна. Сэтгэлийг минь тас харанхуй нөмрөн авлаа. Зүрх минь хүчтэй цохилон догдлон галт тэрэгний зүг харна. Төрөл садан найз нөхдөө гаргаж өгсөн хүмүүсийн цуваа. Бүгд явчихлаа. Би галт тэрэгний буудалдээр ганцаараа. Цэлийсэн зогсоол. Нар залхуутай гэгч надруу ширтэнэ, зөөлөн салхи.Тэр зогсоол дээр надаас өөр хүн алга. Галт тэрэг нүднээс минь далд ортол араас нь харж зогсов. Цагаан утас барин зогсох хөгшиндээр очлоо. Танил болсон чинийхээ дугаарыг оруулан чамрууга залгаж байна. Энхрий дотно дуу хоолой чинь сонсогдлоо. Хоолой минь зангирч арай ядан хэдэн үгс захин утсаа тасаллаа. Хос нүд минь нулимсаар дүүрээд ирлээ, тэсгэл алдан нулимс минь асгарч байлаа. Би тэр мөчид дэлхий дээрх хамгийн гунигтай хүн болсон байлаа. Үй түмэн хүнтэй гудамжаар алхах надад энэ хорвоо дэлхий хоосон болсон юм шиг санагдаж байлаа. Би хов хоосон ертөнцөд ганцаар уйлан алхаж байна. Намайг аргадах хүн үгүй, аргадуулахийг ч хүсэхгүй байна.Надад ганцхан чи л хэрэгтэй байлаа. Энэ галт тэрэг амьдралын минь хамгийн нандин зүйлийг минь үүрд аваад одчихсон юм шиг...






2009.10.13